| | USD/MNT 0₮
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун ноос, ноолуурын техникийн зохицуулалтын талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “2022 оны тавдугаар сарын 5-нд УИХ-ын тогтоол гарсан. Улмаар угаасан ноолуур экспортолж буйг шатлал ахиулж, самнасан ноолуур экспортод гаргах болсон. Үүнтэй уялдаад зарим УИХ-ын гишүүд ноолуурын үнэ унах эрсдэлтэй тул энэ шийдвэрээ эргэж харахыг хүссэн. Энэ ойлголтын зөрүүтэй байдлыг арилгахаар албаныхан болон УИХ-ын гишүүдтэй уулзалт хийх гэж байна. Угаасан ноолуур бус самнасан ноолуур экспортолбол 4000-5000 ажлын байр бий болно. Угаасан ноолуураас Монгол Улсад өнгөрсөн жил 310 сая ам.доллар орж ирж байсан бол самнасан ноолуур экспортолсноор 500 сая ам.доллар болно. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэмжих хэрэгтэй байна. Үйлдвэрлэгчид энэ шийдвэрийг дэмжиж байгаа. Цаашдаа Монгол Улс уул уурхайд бус хөдөө аж ахуйд түшиглэсэн бүтээгдэхүүн экспортлох нь чухал. Төрийн бодлого байх ёстой. Цаашдаа манай ноолуурын үйлдвэрийнхэн хамтарч ажиллахаар ярилцаж байгаа. Өнөөдөр ойлголтын зөрүүг олон нийтэд танилцуулах нь чухал гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар 320 сая төгрөгийн өртөгтэй хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн.
Би гурилын үйлдвэрийн захирал байсан. Өнөөдрийн байдлаар надад ямар нэгэн хувьцаа байхгүй. Гурилын асуудалд иргэд яагаад эмзэглэж байна вэ гэвэл сүүлийн хэдэн жил үнэ өсөөгүй. 30 гаруй үйлдвэр байснаас өнөөдрийн байдлаар 12 гаруй байна. Нөгөөтэйгүүр Улаанбуудайн үнэ өссөн байгаа. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, тариа ногоогоо тариалах боломжтой. Гурилын үнийг Засаг болон яам хүчээр барьж болохгүй. Зах зээлийн зарчмаар явж байгаа учраас энэ салбараар татаж унагаж болохгүй" гэлээ.