| | USD/MNT 0₮

БОАЖ-ын дэд сайдаар М.Ганбаатарыг томилно

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, салбарын сайд болон дэд сайдуудыг нэрсийг оруулж иржээ. Тодруулбал, Тавантолгой түлш ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан М.Ганбаатарыг Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайдаар томилохоор болжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар "Туршлагатай хүмүүсийн нэрсийг оруулж ирж, саналыг дэмжсэн байгаа" гэв. 

М.Ганбаатарын хувьд одоогоор ажилгүй байгаа бөгөөд ийнхүү салбарын дэд сайдын ажлыг хашихаар болж байна. Гэхдээ дэд сайдаар томилох эсэхийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм байна. 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.