| | USD/MNT 0₮
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр гишүүдийг хүлээн авч уулзаж, дөрвөн сайдын томилгооны асуудлыг ярилцаж, заримыг нь тохиролцжээ. Тодруулбал, Боомт хариуцсан сайдаар Г.Тэмүүлэнг томилохоор ярилцсан байна. Харин энэ саналыг Г.Тэмүүлэн хүлээж аваагүй татгалзжээ. Энэ талаараа тэрбээр "Намын даргын тавьсан саналаас татгалзсан гэсэн үг. Боомт хариуцсан сайдаар ажиллах саналыг Ерөнхий сайд тавьсан. Миний хувьд гол шалтгаан байгаа. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд том төсвийн реформыг хийх ёстой гэж үзэж байгаа. Цаашид бид алдагдалгүй төсөв баталж, Монгол Улсынхаа ирээдүйг бодох хэрэгтэй. Өөрийнхөө оронд хүн санал болгоогүй" гэлээ.