| | USD/MNT 0₮

Н.НОМТОЙБАЯР ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ УИХ-ЫН ДАРГАД ӨРГӨН БАРИЛАА

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцээд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байгаа юм.

Санал хураалтыг цаасаар нууцаар явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн нь олонх нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжлээ.

Тодруулбал, 30 гишүүн түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал өгчээ. 

Харин УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэдгээ мэдэгдэж, өөрийн гараар хүсэлтээ бичиж УИХ-ын даргад өргөн барьжээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барилаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.