| | USD/MNT 0₮

АН: Ганц хүний дарангуйлал хэрээс хэтэрлээ, ард түмний амьдрал туйлдаа хүрлээ

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүнд Д.Ганбат тэргүүтэй хүмүүс Эв нэгдлийн их хурлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хэдхэн гэр бүл намын толгой дээр гарч, дураараа дургиж байна. Эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хулгайгаар хийсэн, одоо дахиад өөрчлөлт хийх гэж байна. Ардчилсан намын бүлгийн даргын хувьд АН-ын бүлгийг сөрөг хүчин байлгах гэж "Ганц дайчин ганцаардахгүй" гэдэгчлэн нэлээн зүтгэлээ. Ганц хүний дарангуйлал, ганц намын дарангуйлал хэрээс хэтэрч байна. Иргэдийн амьдрал үнэхээр хэцүү болж байна. Баялагтаа эзэн байна гэсэн монголчууд хэдхэн гэр бүлийг тэжээж, тэдний өмч юм шиг ойлгож байна. ҮХНӨ-ийг хулгайгаар хийсэн. Одоо дахиад хийх гэж байна. Хуулийг өөрийн өөрсдөдөө зориулж баталж байна.

Нөгөө талаар АН-ын бүлгийн даргын хувьд хэлэхэд, эрх баригчдыг хязгаарладаг сөрөг хүчин байхад нэлээд удаан ажиллалаа. Зургаан хүнтэй байсныг 12 хүнтэй болгож бэхжүүллээ. Гэтэл ганц нам болон ганц хүний дарангуйлал хэрээс хэтэрлээ. Гадаа долоон хүн өлсгөлөн зарлаж байхад дарга нарт үйлчилж байсан хүмүүс байсан. Маш буруу. ҮХЦ нь хууль тогтоодог байгууллага болж бусдыг өөгшүүлдэг болсон. Засгийн газар нь УИХ нь сайд нараа хэтэрхий баян хүмүүс болгосныг ард түмэн эсэргүүцэж байгаа шүү. Байнга хууль бус юм хийдэг. Ийм байж болохгүй шүү" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.