| | USD/MNT 0₮
МАН-ынхан дөрвөн сайдын халаа сэлгээ хийхээр тохиролцжээ. Асуудал гаргаад байгаа хоёр сайдыг сольж, томилогдоогүй байгаа хоёр сайдыг нэн даруй томилохоор тохиролцсон байна. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг, УИХ-ын гишүүн С.Чинзоригоор солихоор болжээ. Харин С.Энхболдыг дэд сайдаар нь үлдээх юм гэнэ. Тэгвэл элгээрээ хэвтсэн байгаа энэ цаг үед Эрүүл мэндийн сайдаар мэргэжлийн бус намаараа Ерөнхий сайдаа шантаажилж, сайдын суудал авч байгаа удирдлагууд удирдах нь хэр зөв шийдвэр вэ. Ерөнхий сайд нь шантаажид орж Өвөрхангайн гишүүд дарамталсаар байгаад сайдын суудал авч байна гэх яриа ч гадуур тархав.
Сануулахад, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшинг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багтай хамтарч ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-нд ажлаас нь чөлөөлсөн. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар Дэд сайдыг орон гарсан тохиолдолд Засгийн газар 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилох ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл дэд сайдыг томилгоог хийхгүй байсан нь эл албан тушаалыг С.Энхболдод хадгалж байсан бололтой.