| | USD/MNT 0₮
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж хэд хэдэн сайдыг томилох асуудлыг хэлэлцэж улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар тохиролцсон байна. Тодруулбал, ЭМ-ийн сайд С.Энхболдыг "унагаж", С.Чинзоригийг сайдаар томилохоор, мөн Боомтын сайдаар Г.Тэмүүлэнг, Барилга хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэнг, Шадар сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилохоор тохироо хийсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.
Тэгвэл өчигдөр үдээс хойш Ерөнхий сайд зарим гишүүнийг дуудаж томилгооны саналаа хэлсэн бөгөөд зарим нь энэ талаар бодож үзэх хүсэлтэй тавьсан байна. Тиймээс Удирдах зөвлөл хуралдааны товыг тодорхой хугацаагаар хойшлуулах шийдвэрийг МАН-ын удирдлагуудаас өгчээ.
Дашрамд дуулгахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн наймдугаар сард сайд нарын томилгоо хийж, халаа сэлгээ хийнэ гэдгээ мэдэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл Боомт хариуцсан сайдгүй байгаа юм.