| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар: Ард иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хуульзүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Манай яамнаас боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлийг олголоо. Сүүлийн жилүүдэд улстөрчдийн нэр холбогдсон ЖДҮС, Хөгжлийн банкны зээл, сар гаруйн хугацаанд олон нийтийн эгдүүцлийг төрүүлж байгаа нүүрсний хулгайтай холбоотой ашиг сонирхлыг зөрчлүүд ард түмний бухимдлыг дээд цэгт нь хүргэлээ. Эдгээр хэрэгтэй холбоотойгоор цаашид улс төрд нөлөө бүхий этгээд гэдгийг энэ хуулиар шинэчлэн тогтооё, хоёрдугаарт үйл ажиллагаандаа хориглох үйлдлийг тусгаж өгөх агуулгаар хуулийн төслийг боловсруулсан. Цаашид иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээнэ. Улс төрд нөлөө бүхий зарим этгээд гэдэгт УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд гэсэн хүрээ хязгаарыг тодорхойллоо. Зарим албан тушаалтнуудыг дурдаагүй байгаа. 

Эдгээр хүмүүсийн гэр бүлийнхэн төрийн албаны удирдах албан тушаал хашихыг хориглоно. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх бүхий албан тушаалд томилогдохыг хориглоно. Улс төрд нөлөө бүхий этгээдийн хүүхдийг төрийн сангийн сургалтын зээлд хамруулахгүй. Мөн төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл, сургалтын төрийн санд хамрагдах эрх, тендер сонгон шалгаруулалтад оролцохыг хориглож байгаа. Бусад шатны Засаг дарга нар, хууль хяналтынхан ажил мэргэжлийн ёс зүйн дүрмээрээ давхар зохицуулах боломжтой гэж үзсэн" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.