| | USD/MNT 0₮

Ц.Цэрэнпунцаг: Концессын хууль төсөвт дарамт болж байсан бол Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль тэгэхгүй

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. Тус хууль энэ оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Хуулийг дагаж 13 журам гарч байгаа юм байна. Энэ талаараа тэрбээр "Энэ хуулийн өмнөх хувилбар бол Концессын хууль байсан. Манайд барих шилжүүлэх гэдэг хэлбэр нь хэрэгжиж байсан бөгөөд энэ нь төсөвт маш их дарамт авчирсан. Иймээс концессын орчинд төр, хувийн хэвшлийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах хууль эрх зүйн шаардлага үүссэн. Тус хууль нь уул уурхай, банк санхүү, батлан хамгаалахаас бусад бүх салбарт үйлчилнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлт болон улсын төсвийн хөрөнгө оруулалттай уялдуулан төлөвлөх, түүнд бэлтгэх, төсөлд тавигдах шаардлагыг тусгайлан хуульчлан тусгахын зэрэгцээ түншлэлийн төслийг олон нийтэд зарлах, мэдээлэх болон төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шатуудтай холбоотой процессын зохицуулалтуудыг тусгасан" гэдгийг онцоллоо.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.