| | USD/MNT 0₮

Маргааш УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдалыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө

Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайд О.Батнайрамдалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт  МАН-ын бага хурал болж орон тооны 2, орон тооны бус 2 Нарийн бичгийн даргыг шинээр томилсон билээ. Намын орон тооны нарийн бичгийн даргаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Ариунзаяаг Сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдалыг Гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар томилжээ. Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар нарыг орон тооны бус нарийн бичгийн даргаар томилсон байна.

Тиймээс маргаашийн хурлаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдалыг салбар яамны үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Харин А.Ариунзаяа өчигдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.