| | USD/MNT 0₮

Д.Амарбаясгалан: Иргэдтэй хамт зөвлөлдөх ардчиллын зарчмаар яриа хэлэлцээр хийж, гарцаа зөв шийдэх 80 дугаар тогтоол гарсан

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд хуралдсан МАН-ын Бага хурлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Бага хурлаар нийгэмд үүсээд буй цаг үеийн асуудлыг хэлэлцсэн. Мөн УИХ-аас 80 дугаар тогтоол батлагдсан. Нийгэмд үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, ард иргэдийн бухимдлыг зөв тогтоох, цаашлаад ард иргэдтэй хамт зөвлөлдөх ардчиллын зарчмаар яриа хэлэлцээрийг хийж, гарцаа зөв шийдэх 80 дугаар тогтоол гарсан. Тиймээс МАН-ын Бага хурлаар уг 80 дугаар тогтоолыг дэмжиж оролцох, шийдвэрийг гаргасан. Мөн эрх бүхий албан тушаалтнуудын хариуцлага, ёс зүйтэй холбоотой хуулийг өргөн барих үүрэг олгогдсон байсан. Энэ хуулийг өргөн барихаасаа өмнө олонхийн бүлэг дээрээ нээлттэй хэлэлцэж, хамтарч сайжруулах шийдвэрт хүрсэн. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн тодорхой гурван зүйл заалтад өөрчлөлт оруулах санал санаачилгыг ажлын хэсгээс гаргасан. Үүнийгээ бүлэг дээр танилцуулсан. Тодруулбал, тухайн хуулийн 20.2 дахь заалтад өөрчлөлт оруулах. Энэ заалтад Төрийн өндөр албан тушаалтнууд буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын дарга, дэд сайд, Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, Дээд шүүхийн шүүгчид, ХЭҮК, Төрийн албаны гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн засаг дарга, ИТХ-ын дарга, яамдын ТНБД, агентлагийн дарга гэсэн албан тушаалтнууд болон тухайн албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд төрөөс худалдан авах тендерт оролцуулахгүй. /нээлттэй болон хаалттай/, түүнчлэн төрд шийдвэр гаргах түвшинд ажиллахгүй гэдэг зохицуулалтыг хуульд оруулна. Ингэхдээ хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байхаар зохицуулна. Улмаар ирэх долоо хоногт хуулийн төслийг өргөн барина. Шууд гэрээ байгуулах асуудал олон нийтийн анхааралд хүрсэн. Шууд гэрээ байгуулахыг УИХ-ын түвшинд нээлттэй шийдвэрлэхээр болсон" гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.