| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хуулийн төсөл өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Шинэ он гарлаа. Монголчуудын хувьд хулгай дээрэмтэй тэмцэх шинэ эхлэлийг тавьж байна. Хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал төрд бугшсан луйвар идээ бээрийг шахаж гаргана, өөрчилнө. Нийтийн болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төслөөр зээл хөтөлбөрийг УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд авч ашигладаг байсан. ЖДҮ, Хөгжлийн банк гэх том том төсөл хөтөлбөрийг баталгаа гаргаж, зээл авдаг байдлыг таслан зогсооно. Ард түмний боломжийг хулгайлдаг байсан бол болино. Шударга бус явдлыг тэвчихгүй. Өндөр албан тушаалтанд авах хариуцлагыг чангалж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан.