| | USD/MNT 0₮

М.Энхсайхан: МҮАН Ардчилсан намтай нийлж, ардчиллын чанарыг дээшлүүлэхээр боллоо

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. МҮАН Ардчилсан намтай нийлж байгаагаа мэдэгдэж байна. Намын гишүүн  М.Энхсайхан "Оны сүүлчийн 4/11 хурлаа хийж байна. Монголчууддаа шинэ оны мэнд хүргэе. Саяхан болсон АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар олон зүйл ярьсан. Монголын ардчиллын чанарыг дээшлүүлэх болно. Ардчиллын төлөөх намууд нэгдэж байна. Өнөөдөр ганцхан Ардчилсан нам бий. Энэ нь дээд шүүхэд бүртгэлтэй. Хууль ёсоор бүртгүүлсэн С.Эрдэнийн ганцхан нам бий. Хагаралдсан зүйл байхгүй. Монголын үндэсний ардчилсан нам. Ардчиллын төлөөх намууд өөр хоорондоо нэгдэж байж Монголын ардчиллын чанарыг дээшлүүлнэ. Итгэл үнэмшлээр үүсч гараагүй, намаас хөөгдсөн. 16 жилийн дараа эргээд ирж байгаа нь Монголын нийгэмд тулгарсан хүндрэл бэрхшээлийг сөрөн зогсохын тулд бид хамтрахаас өөр аргагүй байдалд хүрлээ" гэв. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.