| | USD/MNT 0₮
АН-ын бүлэг хуралдаж, хоёр хуваагдаад байгаа намаа нэгтгэж, ирэх жил илүү хүчтэй сөрөг хүчин болно гэдгээ хэллээ. Тодруулбал, АН-ын гишүүн З.Нарантуяа "Бүлгээс нэлээд чухал шийдвэр гаргалаа. Аливаа намын үйл ажиллагаа парламент дотроо идэвхтэй явах ёстой. Том ажлын хэсэг байгуулж байна. Ажлын хэсгийнхэн өнгөрснөө ярихгүй, Ардчиллын суурь тулгуур парламентаа хөгжүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд АН хуваагдаад байгаа мэт харагдсан боловч энд нийт гишүүд хуваагдаж хоёр талд гарсан зүйл байхгүй. Хуулийн Дээд шүүхийн шийдвэр гараагүй учраас хоёр хуваагдсан мэт ойлгогдож байсан. Ардчилсан улс байх уу гэдэг асуудал бий. Нэг нам дангаараа эрх барихаар яаж дураараа дургиж болдгийг бид бүхэн хангалттай харж байна. Тийм учраас бид бүхэн сөрөг хүчнийхээ дуу хоолойг үгүйлж байна. Тийм учраас 2023 ондоо илүү хүчтэй сөрөг хүчин байхаар нэгдэж байна" гэлээ.