| | USD/MNT 0₮

Б.Пүрэвдорж: Хамгийн шилдэг татвар төлсөн ААН-үүдийн удирдлагад ногоон паспорт олгодог болно

УИХ-ын гишүүн С. Одонтуяа, Б.Пүрэвдорж нар " Хувийн хэвшлийг төр дэмжих" тухай тогтоолын төслийг өргөн барьж буй тухай мэдээлэл хийлээ.

УИХ-ын Б.Пүрэвдорж "Энэ тогтоолын төслийн үндсэн агуулга нь ААН-ийн удирдлагуудыг гадаадад явахад нь албан паспорт олгох тухай асуудал юм. Үүнд хамгийн шилдэг татвар төлсөн ААН-үүдийн удирдлагад нийт 500 паспорт олгох тухай асуудал юм. Сумын Тамгын газрын дарга албан паспорт аваад гадаад явдаг. Тэнд очоод хийсэн бүтээсэн ажилгүй, хэл усгүй гайхаж байгаад ирдэг. Тиймээс Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа бизнесийн байгууллагын удирдлагыг гадаад улсад чөлөөтэй зорчиход давуу тал бий болгох зорилгоор тогтоолын төсөл өргөн барилаа. Эхний 10 т орсон компани ногоон паспорт авна. Хамгийн гол нь бизнесээ сайн явуулж таатай орчинг бүрдүүлж, өрсөлдөх ёстой. Ингэж байж ковидын дараах нөхцөл байдлыг сайжруулна гэж харж байгаа. Монгол Улсын төр хувийн хэвшлээ дэмждэг байх хэрэгтэй. Баялаг бүтээгчээ бодитойгоор дэмжих хэрэгтэй" гэв. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.