| | USD/MNT 0₮

Генерал Б.Хурц Улсын ерөнхий прокурорын газарт хандан гомдол гаргажээ

Генерал Б.Хурц 12-р сарын 22-нд УЕПГ-т гомдол гаргажээ. Учир нь Сүхбаатарын талбайд 17 эрэгтэй хүн шалдалж эсэргүүцлээ илэрхийлсэн үйлдлийг Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурц, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар санхүүжүүлсэн тул баривчлахаар болжээ гэсэн утга бүхий мэдээллийг нийгмийн сүлжээгээр тарсан. 17 иргэн өвлийн хүйтэнд бүрэн нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлж байх үеэр Төрийн ордонд нүүрсний хулгайн асуудлаар олон нийтийн нээлттэй сонсголын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулж байв. Мөн нээлттэй сонсголын хоёр танхим хуваан явуулсныг зарим иргэд эсэргүүцэж багагүй үймээн гаргасан байдаг.

Генерал Б.Хурц гомдолдоо өдөр, нэг цаг хугацаанд нэр төрд халдсан худал мэдээллийг нэр бүхий сэтгүүлчид болон хэд хэдэн сайтад мэдээлсэнд гомдолтой байгаа талаараа дурьджээ.

Иймд тэрбээр энэ худал мэдээллийг тараасан болон үүнийг зохион байгуулсан этгээдүүдийг олж тогтоон, хуульд заасан хариуцлага оногдуулахыг хүссэн байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.