| | USD/MNT 0₮

Х.Болорчулуун: Бүх үйлдвэрээ хувьчилсан тул арьс ширний үйлдвэрийг хувийн хэвшилтэй хамтарч хийнэ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар хэлэлцэж,  гишүүд хариулт авч салбарын сайд Х.Болорчулуун асуултад хариулсан билээ. 

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Манай улс социалист орон байснаа бүх үйлдвэрүүдээ хувьчилсан. Зах зээл нь нэгэнт шилжсэн. Тиймээс аль болохоор дахиж улсын үйлдвэр барихгүй байх бодлоготой байх хэрэгтэй. Тиймээс заавал бүтэн үйлдвэр 400 тэрбум төгрөгөөр барина гэхгүй. Хувийн хэвшилтэй хамтарч хийх хэрэгтэй. Улс дэд бүтэц болон цэвэрлэх байгууламж барья. Дээр нь хувийн хэвшил үйлдвэрээ барих хамгийн тохиромжтой хэлбэр юм. Тэгэхгүй бол улс нэг том үйлдвэр барьдаг. Нөгөөхийг нь менежментийн хувьчлалаар хувийнханд худалдахад үнэ өртөг нь ямар гарах уу. Мөн улс авахаар нуруун дээрээ ачаа үүсгэн. Тиймээс 21 аймаг бусад сумдаас арьс, шир татах асуудлыг хувийн хэвшлүүд маркетингаараа үйлдвэртэйгээ хослуулж авч явахаас биш. Төр тэр асуудалд хүчээр оролцох асуудал биш юм. Ямар ч байсан бид төр хувийн хэвшлийн хамтарсан ажлын хүрээнд уг үйлдвэрийн үйл ажиллагааг явуулна" гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.