| | USD/MNT 0₮

Д.Амарбаясгалан: УИХ, ЗГ-ын гишүүдийн хамаарал бүхий компани нь тендер худалдан авалтын ажиллагаанд ордоггүй байна

Монголын хөрөнгийн бирж хувьцаа гаргах болсонтой холбоотойгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр ”Төрийн өмчийн бүртгэлтэй 110 гаруй компанийн 34 хувь буюу хяналтын багцийг олон нийтэд шилжүүлнэ. Амжилттай болсны дараа үлдсэн 66 хувийг олон нийтэд шилжүүлэх ажил эхэлнэ. “Төр бол сайн менежер байж чадахгүй байна. Төрийн өмчийн аж ахуй нэгж өөрийнхөө үүргийг бүрэн дүүрэн биелүүлж чадахгүй байна” гэдэг шүүмжлэлийг ард түмэн өгч ирсэн. Тэгвэл Засгийн газар Хөрөнгийн биржийг олон нийтийн өмчит болгох ажлыг эхлүүлж байна. 2023 он бол төрийн өмчийг олон нийтийн хяналтад эрчимтэй шилжүүлсэн он болно. 

Мөн Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу УИХ, ЗГ-ын гишүүн, дэд сайд нарын хамаарал бүхий этгээдүүд нь тэднийг улстөр, төрийн албанд ажиллаж байх хугацаанд төрийн өмчит болон төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашихгүй байх. УИХ, ЗГ-ын гишүүд, дэд сайдын өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдүүдийн компани нь төрийн тендер худалдан авалтын ажиллагаанд ордоггүй байх үүрэг чиглэл өгөгдсөн" гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.