| | USD/MNT 0₮
АТГ-ын дарга тэргүүн комиссор З.Дашдаваа мэдээлэл өгч байна. Тэрбээр "Олон жолооч нараас мэдүүлэг авч байгаа. Хэргийг өргөн бүрэлдэхүүнтэй шуурхай шийдвэрлэхээр шалгаж ажиллаж байна. Өмнө нь Хөгжлийн банкны хэргийг илрүүлж шалгаж байсан. Харин энэ удаад нүүрсний хэргийг шалгаж эхэлсэн. Бид нэр бүхий хүмүүсийг шалгана, шаардлагатай бол таслан сэргийлэх арга хэмжээ авна. Ямар нэгэн этгээдэд давуу байдал олгуулахгүй, ял завшуулахгүйгээр хэргийг шийдвэрлэнэ.
Хилийн хориг тавих эсэх нь прокурор мөрдөн байцаагчийн бие даан шийдэх асуудал байдаг. Өчигдөр гурван Ерөнхий сайд асаныг дуудаж мэдүүлэг авсан. Эхний ээлжинд гэрчээр тайлбар мэдүүлэг авсан байгаа" гэв.