| | USD/MNT 0₮

Б.Жавхлан: Оффтейк гэрээний бүх мэдээллийг ил болгосон. Гурван компани гэрээнд зааснаас илүү 1.0 сая тонн нүүрс экспортолсон байна

Нүүрсний асуудлаар нээлттэй сонсголд Сангийн сайд Б.Жавхлан зургаан мэдээлэл хүргэлээ. Нүүрсний үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан. Энэхүү үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлиа, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна. Монгол Улс нийт 336 сая тонн нүүрс экпортолсон байна. 

Татварын хувьд татварын байгууллагаас 177 компани 239 удаа татварын шалгалт хийсэн. 1.6 их наядын зөрчил илрүүлжээ. Өдгөө 18 аж ахуйн нэгж дээр хяналт шалгалт хийгдэж байгаа аж. АМНАТ-тай холбоотой зөрчлийн талаар иргэд улстөрчид ярьж буй АМНАТ дээр акт, үнэлгээ, жин дээр зөрчил бий ч алдаагүй гэж хэлэв. Бид хэзээ ч амны үнээс АМНАТ аваагүй, дандаа хил нөхцөлтэй үнэ байжээ. Оффтейк гэрээний бүх мэдээллийг ил болгосон. Гурван компани гэрээнд зааснаас илүү 1.0 сая тонн нүүрс илүү экспортолсон байна.  

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.