| | USD/MNT 0₮
Нүүрсний хулгайн асуудалд УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээллийг АТГ-аас өгсөн. Тэрбээр өнөөдрийн сонсголд оролцож байгаа.
Тэрбээр "Сэтгүүлч та бүхэн энэ болсон явцын гэрч болж байгаа. Юм бол эрх баригч намынхан сөрөг хүчин рүүгээ дайрдгаа болих хэрэгтэй. Хэнд эрх мэдэл байгаа юм. Нууц байгаа газар бүхэнд хулгай бий. Яагаад бүх булхайг сөрөг хүчин рүүгээ дайрах юм. Миний хувьд 40 мянган жолоочийг бэлтгэсэн. Улстөрд орсноос хойш намайг гүтгэж гүжирдэж байгаа. Энэ бүгдэд чимээгүй байсан. Чимээгүй байлаа гээд бүгдийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш. Үнэн мөнийг дэнслэх ёстой, цаг хугацаа харуулна. Би шалгуулахад бэлэн. Би хэнтэй ч хэвлэлтэй хаалтын гэрээ хийгээгүй. Намайг шалгаж байгаа гэх асуудлыг хуулийн байгууллагаас нь асууж тодруулаарай. Би 40 мянган жолооч бэлтгэсэн. Номгон санчир гээд жолооны курсийн компанитай. Тээврийн салбарт 20 мянган жолооч 450 орчин нүүрс тээврийн компани бий. Тэдний нэг нь би байсан нь үнэн. Хулгайгаар нүүрс тээвэрлэлт гаргах ямар ч боломж байхгүй. Хэнд боломж байгааг та бүхэн мэднэ биздээ. Нүүрс тээврийн салбарт ажиллаж байсан уу гэвэл ажиллаж байсан нь үнэн" гэв.
Мөн тэрбээр тэмцэгчдийг “Би та нарыг дэмждэг шүү. Хүчтэй байгаарай. Шударга зүйлийг тогтоох гэж байгаад баярлалаа. Амжилт хүсье. Би та нартай хамт шүү” гэсэн тайлбарыг өгч олны эгдүүцлийг хүргэжээ.