| | USD/MNT 0₮

М.Лхагвагэрэл дэлхийн аваргаас даагаа нэхэж чадсангүй

Бишкект болж буй "Poddubny Wrestling League" (PWL-3)-т урилгаар оролцож буй ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл 125 кг-ын жинд барилдаж ялагдал хүлээв. Тэрбээр 2020 оны олимпийн хүрэл, 2021 оны ДАШТ-ий алт, 2022 оны хүрэл медальт Ираны Амирхоссейн Заред 4:10-аар ялагдсан.
Манай бөх энэ хавар Казахстанд болсон Болат Турлыхановын нэрэмжит Ranking Series" тэмцээнд түүнд 0:2-оор ялагдаж байсан бөгөөд Бишкект даагаа нэхэж чадсангүй. Дэлхийн хүнд жинд алдарт Таха Ахгуль, Гено Петриашвили аваргуудыг залгаж гарч байгаа залуучууд цаашид ч олон тэмцээнд учраа таарна. 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.