| | USD/MNT 0₮

Д.НЯМХҮҮ:ӨЧИГДӨР ДӨРВӨН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИРСЭН, ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРААГҮЙ БАЙНА

ЭМЯ болон ХӨСҮТ-ээс шинэ төрлийн титэмт вирүсийн талаар өдөр бүр тоон шинэ мэдээллийг өгч байгаа билээ. Өнөөдрийн мэдээллээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцлоо. Тэрбээр “Өчигдрийн байдлаар дөрвөн иргэн сэжигтэй тохиолдлоор ирж хоносон. Шинжилгээ хийсэн ба лабораторийн хариу гарахаар мэдээлнэ.

Уржигдар ХӨСҮТ дээр 14 сэжигтэй тохиолдолтой хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарсан тул бид зөвлөгөө өгөөд дараагийн арга хэмжээг авч байна.

Бид бүхэн газруудаас туршлага авч бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд үндсэн туршлага авч байгаа газар маань хятад орон тул бид өдөр болгон мэдээ солилцож, чиглэл болгон дээрээ бэлтгэл хийж байна. ДЭМБ нэмэлтээр шинэ оношлуур өгөхөөр болсон нь таатай юм. Оношлуурын захиалгын захиагаа явуулсан, ойрын хугацаанд нийлүүлэгдэх байх. Бид нар 2500-3000 оношлуурыг захиалсан байгаа.

Та бүхэндээ хэлэхэд шинээр мутацид орсон энэ вирус хүн төрөлхтөнтэй дайн зарласан гэж ойлго. Бид нүдэнд үл үзэгдэх дайснуудтай тэмцэж байгаа тул та бүхэн бидний өгсөн зөвлөмжийг гололгүйгээр, хариуцлагатай хэрэгжүүлвэл үр дүнд хүрнэ. Хүн бүр дор бүрнээ хичээвэл өөрсдийгөө хамгаалах боломжтой.  Мөн маскийн үнийг нэмэхгүйгээр эерэг хандлагаар хандаж, хууль дүрэм, гаргасан зөвлөмжийг биелүүлэх хэрэгтэй. Ойрын үед гадагшаа явж ирсэн хүн байвал сайн дураараа шинжилгээ өгөөрөй" гэв. 

 

Өчигдрийн байдлаар дөрвөн иргэн сэжигтэй тохиолдлоор ирж хоносон. Шинжилгээ хийсэн ба лабораторийн хариу гарахаар мэдээлнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.