| | USD/MNT 0₮

Т.Доржханд: Яаран сандран мэдээлэл хийсэн Д.Баясгалан маргааш ирж мэдүүлэг өгөөрөй

УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Одонтуяа, Г.Ганболд нар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Тэд маргааш болох нээлттэй сонсголын талаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, нүүрсний асуудлаар УИХ-ын гишүүд болон хуулийнхан ард иргэд нээлттэй сонсгол явуулахаар болсон. 

Тэгвэл өнөөдрийн хуралд УИХ-ын гишүүн Т.Доржханд "Х.Баттулгыг явангуут Д.Баясгалан яарч сандраад л мэдээлэл хийлээ. "Би ажлаа хийсэн асуудал байвал төртэй ярь" гэж мэдэгдлээ. Гэтэл тухайн үеийн төрийн шийдвэр гаргасан хүн нь зугтаалаа. Маргаашийн нээлттэй сонсголд Д.Баясгаланг ирж мэдүүлгээ өг гэж байгаа юм. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-д томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ч ирж мэдээллээ өг. Тэр оффтейк гэрээг авах юмгүй гэж мэдэгдсэн. Энэ хоёр хүн уулзах ёстой" гэжээ. 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.