| | USD/MNT 0₮

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ЦАГААН САР ХИЙХ ЭСЭХ АСУУДЛААР ХУРАЛДАНА

Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын онцгой комисс өнөөдөр 13.00 цагаас Төрийн ордонд нээлттэй хуралдана.

Хуралдаанаар энэ жил Цагаан сар тэмдэглэх эсэхийг шийдэх юм байна. Учир нь дэлхий нийтэд маш хурдацтай тархаад буй Коронавирүсийн улмаас манай улс сургууль цэцэрлэгт хөл хорио тогтоож, олон нийтийн газруудын ажиллах цагийн хуваарийг багасгасан байгаа юм.

Харин энэ жил цагаан сарыг өнжье гэсэн уриалгыг олон нийтийн зүгээс гаргаад байгаа бөгөөд энэ асуудлаар өнөөдөр комисс хуралдах юм байна.

Тиймээс Онцгой байдлын комиссын хуралдаан болон гаргасан шийдвэрийг Asu.mn сайт Төрийн ордноос шууд дамжуулан үзүүлнэ.

Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Онцгой байдлын комисс өнөөдөр Төрийн ордонд нээлттэй хуралдана.
Улс төр

Сэтгэгдэл (184)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.