| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Ганболд нар Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Ч.Ганболд "Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын нэр бүхий 9 гишүүн нээлттэй сонсгол явуулах хүсэлтийг УИХ-ын даргад гаргасан байгаа. УИХ-ын дарга сонсгол зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулж, маргааш зохион байгуулахаар болсон. Ямар гэрээ хийгдсэн үнийн дүн хэд байсныг тодорхой болгоно.
Хууль хяналтын байгууллага дээр шалгагдаж байгаа нүүрсний хэргүүд болон хэний хэргийг хэрэгсэхгүй болгосныг ил болгоно. Мөн гаалийн асуудлыг ч хөндөж хэлэлцэнэ. УИХ-ын сонсголоор Гэрээний хоёр тал, оффтейк гэрээнүүд хийгдсэн ААН-үүдийг оролцуулна. Сонсгол дээр урьдчилаад саналаа хэлэх, асуулт тасалдуулахгүй байхыг анхааруулж байна" гэлээ.