| | USD/MNT 0₮
Нүүрсний хулгайн асуудлаар Авлигатай тэмцэх газар 17 хүний нэрийг зарлаж, нэр бүхий хүмүүсийг холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлсэн. Дээрх асуудлаар нэр холбогдсон хүмүүсээс мэдүүлэг авахаас гадна нүүрсний хулгайн хэрэгт тухайн үеийн танхимын сайд нараар ажиллаж байсан хүмүүсээс өнөөдөр гэрчийн мэдүүлэг авахаар болжээ.
Хуульзүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Нүүрсний хэрэгт холбогдсон байж болзошгүй 50 хүнийг одоогийн байдлаар шалгаж байна" гэсэн мэдээлэл өгч буй юм. Нүүрсний хэрэгт хамаатуулан Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, С.Баяр нарыг АТГ-аас дуудаж, гэрчийн мэдүүлэг авахаар болсон байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Үнэн, мэдүүлэг авна" гэсэн тайлбарыг өглөө.