| | USD/MNT 0₮
Монгол улсад улс төрийн нөлөөллөөр бүхний дарга болох үзэгдэл олон бий. Энэ сард нүүрсний хулгай гэгдэх нэршил гарч ирсэнээр Монголын баялагийг ганцаараа цөлмөж, Дэлхийн дайтай тэрбумтан болсон хүмүүс олны өмнө ил боллоо. Түүний нэг нь гарцаагүй "Бодь интернэйшнл" группийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан юм.
Хамгийн энгийн жишээ нь Засгийн газартаа ч хэлээгүй нүүрс зарах нууцын өндөр зэрэглэлтэй 7 оффтэйк гэрээний 5-ыг нь зөвхөн ганц хүнтэй буюу Д.Баясгалантай хийжээ.
Түүнтэй хийсэн бүхэл бүтэн таван гэрээг нь Д.Баясгалангийн "Бодь" хийсэн болох нь нэгэнтээ илчлэгдэв. Ганцхан хүнийг онцолж, ганцхан хүнтэй нүүрсний экпортын томоохон оффтэйк гэрээг хийсэн нь томоохон ашиг сонирхол, авлигал, албан тушаалын хэрэг рүү хөтөлнө. Үүнийг шалгахгүй өнгөрвөл ард түмний дургүйцлийн цэг дээд цэгтээ хүрэх биз. Нэг хүнтэй 5 гэрээ хийсэн нь бусдын боломжийг хулгайлж, давуу байдал бий болгосон гэх Эрүүгийн гэмт хэрэг.
Тиймээс Д.Баясгалантай хийсэн гэрээ бүрийг, заалт болгоныг, бүхнийг шалгах учиртай. Гэтэл тэд томоосоо олны анхаарлыг сарниулж жижиг рүү зааж байгаа нь анхаарал татна. АТГ болон Засгийн газраас ажлын хэсэг гарч тэндээ нэг бүрчлэн шалгаж байгаа гэх мэдээлэлээр олны чихийг баясгаж байгаа ч итгэлгүй байгаагаа иргэд нуугаагүй.
Энэ талаар хэвлэлийн хуудаснаа нийтлэгдмэгц Д.Баясгалан өөрөө гарч ирж мэдээлэл хийэ, нууцын зэрэглэлд яагаад авсанг мэдэхгүй. Би гэрээ хийгээгүй гэгчлэн өөрийгөө өмгөөлж эхлэв.
Өнгөрсөн хугацаанд Д.Баясгалан өөрийн хүмүүсээ улс төрд шургуулж амжсаны нэг нь одоогийн Ерөнхий сайдын зөвлөх А.Амундра. “Бодь”-той хийсэн 5 оффтэйк гэрээг А.Амундра гүйцэтгэх захирлаар байх үедээ хийсэн байгаа юм. Тэгэхээр шүгэл үлээсэн гээд байгаа Ерөнхий сайд л.Оюун-Эрдэнэ зөвлөхийнхөө гэрээнүүдийг хууль бус байсан гэж зарлахгүй нь ойлгомжтой. Харин түүний дараагийн их нүүдэл нь улс төрд нэг хөнжилд орж, хэрэг наймаалцаж, авлигын том сүлжээнийхээ хүмүүсийг ашиглах нь үлдлээ.