| | USD/MNT 0₮

МАН-ын бүлэг: Төрийн болон төрийн өмчийн тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэж батална

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ.

Үндэсний хэмжээнд нийгмийн бүлгүүдийг оролцуулсан чуулган, зөвлөгөөн зохион байгуулах шаардлагатай гэж үзээд “Нийгмийн зөвшилцөл”-ийн Үндэсний чуулганыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ чиглэлд бэлтгэл ажлыг хангаж, нийгмийн олон төлөөллийг оролцуулахад онцгой анхаарч ажиллах УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гаргахаар тогтжээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.