| | USD/MNT 0₮

Х.Баттулга БНСУ-д хагалгаа хийлгэхээр явжээ

Нүүрсний гэх хэрэгт холбогдон АТГ-т яллагдагчаар татагдан шалгагдаж эхэлсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр өдөр БНСУ руу явсан нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт АТГ-т ирж мэдүүлэг өгсөн билээ. Харин түүнд хилийн хориг тавиагүй байгаа гэдгийг АТГ-аас мэдээлсэн. Тэгвэл хилийн хориг тавигдаагүй яллагдагч хил гараад явчихлаа. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар буюу төлөвлөгөөт хагалгаа хийлгэхээр явсан. Эх орондоо 1 дүгээр сард ирнэ гэсэн мэдээлэл байна. 

Харин хамар доороос том хулгайчаа алдлаа гэж уурлаж буй хэд хэдэн сайд нар байна. Тэдний нэг нь  Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудсандаа “Х.Баттулга өглөө 10 цагийн үед хилээр гараад зугтаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг? Энэ бүгд яах вэ?” гэж мэдэгджээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.