| | USD/MNT 0₮
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Баурыжаныг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр энэ сарын эхээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гарган, Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Харин Баян-Өлгий аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын орлогч Х.Арманд ажил үүргийг үргэлжлүүлэх юм байна.