| | USD/MNT 0₮
Хулгайн хэрэгт хуулийнхан ч хамааралтай байж болзошгүй гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүд болон Ерөнхий сайд нь мэдээлээд байгаа. Тодруулбал хууль засаглахгүй хулгайчид засаглаад их хэмжээний мөнгө идэж уусан зувчуулсан байж болзошгүй энэ хэрэгт шүүх прокурорынх ч хамаатай хам хэрэгтнүүд болсон шүү гэдгийг гишүүн С.Ганбаатар хэлсэн билээ.
Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна" гэсэн юм.