| | USD/MNT 0₮

Ч.Өнөрбаяр: АН сөрөг хүчний байр сууриндаа очихын тулд эвлэрлийнхээ асуудлыг энэ ондоо багтаан шийднэ

АН-аас өнөөдөр мэдээлэл хийсэн. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "АН-ын нэр бүхий гишүүд дарга больж тоглодгоо болих хэрэгтэй. Энэ талаар Дээд шүүх энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гаргасан. Гэвч дахиад ҮБХ-ны дарга гээд хүмүүс гараад ирчихсэн. Одоо нам даргагүй тохиолдолд 1000 удаа тамга тэмдэг дараад шийдэгдэхгүйг харлаа. Бодитоор нөхцөл байдлаа дүгнэх цаг болжээ. Тиймээс АН-ын зүгээс УИХ-ын АН-ын бүлэгтэй хамтраад намаа эвлэрүүлэх хүрээнд шинэ даргаа сонгох асуудалд ажлын хэсэг гаргасан. АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, нэг байр сууртай болсон.

Нүүрстэй холбоотой асуудлаар АН-ыг байр сууриа илэрхийлээч ээ гэж хүмүүс хандаж байна. Мөн бизнесийн байгууллагыг дарамталдаг асуудлыг хөндөн тавихыг хүсч байна. Монголын ардчилал сөрөг хүчингүй явж болдоггүй юм байна. Ийм байдлаар цаашдаа явбал энэ хавар Монгол хоёр хэсэгт хуваагдах юм байна. Монголын ард түмэн ба МАН гэж хуваагдан нүүр тулах гэж байна. АН сөрөг хүчний байр сууриндаа очихын тулд эвлэрлийнхээ асуудлыг энэ ондоо багтаан шийднэ. Үүнээс гадна, Монголд нэг том буруу жишиг тогтлоо. Улстөрчид хуулийн байгууллагын өмнөөс гэмт хэрэгтнийг зарладаг нь буруу жишиг. Цаашдаа эрх зүйт төртэй байя гэж бодож байгаа юм бол зарчимгүй байж болохгүй" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.