| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы хуралдаанд сөрөг хүчин болох гишүүн С.Одонтуяа үг хэлж асуулт асууж байна. Тэрбээр "Улстөрийн мэдэгдэл хийх цаг болжээ. 2016 оноос хойш төрийн бүх эрх мэдлийг дангаараа эдэлж хэнтэй хуваалцаагүй нь МАН шүү. 7 жил дур зоргоороо аашилсны дүнг өнөөдөр талбай дээр ард түмэн тавьж байна. Та нарыг хүчээ нэгтгэе гэхэд ард түмэн саналаа өгсөн. Гэхдээ хууль хяналтынхантайгаа хүчээ нэгтгэж ард түмнээ тонон дээрэмдээдэх гээгүй биздээ. Хил дамнасан нүүрсний хулгайг хууль хяналтынхантайгаа хийгээ биздээ. Төрийн дээрэмээр хувийн хэвшлийг нухчин дарахад хүчээ нэгтгэсэн байна. Өөрсдөө намаа дараа, захаасаа гишүүд гомдлоо гаргалаа. Юм л болвол сөрөг хүчин рүүгээ дайрдаг. Нарийн царигийг устгах ажлыга та нар устгасан шүү. Алдагдсан боломж гэж ард түмний тархийг угаахаа боль. Хүний эрхийг уландаа гишгэж байна. Хэлмэгдүүлэлтээ зогсоо. Сүүлийн үед БЭТ томилоод хувийн хэвшлүүдийг дарамталж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байна. Маргааш та нар Оюутолгойд БЭТ-д томилох юм. Төрд авснаараа та нар юу гийгүүлсэн юм бэ. Өөрсдөө авч идэх гэж байна" гэлээ.