| | USD/MNT 0₮

Нүүрсний хулгайн хэрэгт 50 гаруй улстөрч холбогджээ

40 их наядын нүүрсний хулгайн хэргийг илрүүлэхээр хууль хяналтын байгууллагынхан ажиллаж, ард түмэн төв талбай дээрээ жагсаал суулт хийж 12 хонолоо. Хуульзүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өдөр бүр хэвлэлийнхэнд болон жагсагчдад шалгалтын явц ямар байгаа талаар мэдээлэл өгч байна. Тагнуул болон АТГ, цагдаагийнхан Өмнөговь аймагт шуурхай ажиллаж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Харин улстөрийн намууд энэ хэрэгт хэн хэн холбогдсныг эхнээс нь нэрийг нь зарлаж буй. АТГ-аас нэр бүхийн таван гишүүн болон холбогдох албаныхан, компаниудын захирлыг нэрлэж, заримд нь таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаараа мэдээлэл өгсөн. Тэгвэл нэр дурдагдсан таван гишүүн "Нүүрс хулгай хийгээгүй, хэлмэгдүүлж гүтгэж байна, нэр төрөөр сэргээлгэнэ" хэмээн өчигдөр АТГ-т очиж мэдээлэл хийсэн. Зарим нэг хүмүүсийн харж байгаагаар жинхэнэ хулгайчдыг нэрлэхгүй, эрх баригч намынханд ээлгүй хэрэггүй 5 гишүүнээр туг тахихаар шийджээ гэж харж буй. Түүгээр ч барахгүй эрх баригч МАН-аас өгсөн нэрийг АТГ-ынхан олон нийт зарласан. Жинхэнэ хулгайчдыг хамгаалж өмгөөлж байна гэх. Нөгөө талд Ардчилсан намынхан нүүрсний хулгайтай асуудлаар цаг алдалгүй мэдээлэл хийж, жинхэнэ хулгайчид болох Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар, П.Анужин нарын нэрс хаана байна. Тэднийг яагаад нэрлэхгүй зарлахгүй байгаа юм бэ гэсэн шаардлагыг тавьсан. Хуулийнхны хэлж буйгаар энэ хэрэгт 50 гаруй улстөрч холбогдсон, эхнээсээ нэрс нь ил болж байна. Хариуцлага тооцож, хохирол барагдуулна гэх. Эхний 17 хүнийг зарласан бол дараа нь жинхэнэ хулгайчид болох толгойлогчдыг олон нийтэд зарлахыг шаардаж байгаа. 

Хулгайн хэрэгт нэр дурдагдсан 5 гишүүн "40 их наядын хулгайн нүүрсийг гудамжныхан хулгай хийж чадахгүй. Төрийн ордноос хулгай хийж чадна. Тэд бид нары нэрсийг өгч, зөөлөн өгөөш болгож хаяж өглөө. Тийм зүйл байхгүй. МАН-аас өгсөн нэрийг АТГ-ынхан зарлах л даалгавартай" гэж уурласан юм. Харин МАН-аас 5 гишүүн яагаад энэ хэрэгт холбогдсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад "Таван гишүүний нэрийг намаас зарлаагүй, бид ч гайхаж байна мэдэхгүй" гэсэн тайлбарыг өгчээ. Тэгвэл нүүрсний гэх тодотголтой хэрэгт эзэн холбогдогч олдохгүй, эцэстээ Хятадаас хулгай хийсэн болгоод хэргийг хэрэгсэхгүй болгож замхруулах вий гэсэн болгоомжлол байна. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.