| | USD/MNT 0₮
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдлээ. Энэ удаагийн эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг засгийн газар өмнө нь өргөн барьсан эрүүгийн хуулинд байсан томъёолол дээр анхаарч зөвхөн "Авлига, албан тушаалын гэмт хэрэг"-үүдтэй холбоотой заалтуудыг түргэн шуурхай батлуулах үүднээс анхаарч, хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
УИХ-ын гишүүн халдашгүй байдлын ард нуугдах боломжгүй болсон. Тэр хугацаандаа хэргээ шалгуулахгүй бол хөөн хэлэлцүүлэх асуудал дуусч, албан тушаалаас буусны дараа эрүүгийн хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, авлига, албан тушаалын хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх заалтыг тодотгож оруулсан. Мөн Эрүүгийн хуулийн 22.1 зүйл дээрээс торгох ялыг бүгдийн авсан. Эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэг дээр эрх хасах ялыг 20 жил хүртэл оногдуулж, төрийн албаны удирдах албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар хуульд тусгалаа" гэв.