| | USD/MNT 0₮
Нүүрсний хулгайд холбогдсон гишүүд тайлбар хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "Өнөөдөр их сайн юм болж байна. Нүүрсний хулгай удаан үргэлжлэх байх. Ард түмэн ядуу амьдарч байхад ийм том хулгай хийнэ гэдэг байж болохгүй. Цаашдаа энэ асуудал удаан үргэлжлэнэ. Бид нэр төрөө сэргээлгэж авъя. Ард түмэнтэйгээ нийлж, нүүрсний хулгайчдыг илрүүлнэ. Ядарсан ардын зээлийг нүүрсний хулгайчдын мөнгөөр төлүүлнэ. Зарим УИХ-ын гишүүд ядарсан иргэддээ гэр өгнө гэж байгаа.
Миний хувьд иргэдийн ипотекийн зээлийг нүүрсний хулгайн мөнгөөр төлүүлэх хуулийн төслийг ирэх жил өргөн барина. Огт хамаагүй УИХ-ын гишүүдийг яаж олж чадсан юм гэмээр ийм сонин баримт дэлгэлээ. Биднийг энэ хэрэгт холбож, нэрсийг зарласан. Би долдугаар ангиасаа хойш нүүрс гэж мэдэхгүй гэдгээ хэлсэн. Зарим хүмүүс их шоолж байна лээ. Бизнесийн хүнд өөрийн эрхэмлэдэг зан чанар гэж бий. Би хулгай гэдгийг үзэн яддаг. Тиймээс энэ гүтгэлгийг буцааж, ард түмэнтэйгээ нийлж, бүлэг дотроо нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна.
Ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ. Би бүлэг дээр нэлээн шүүмжлэлтэй ханддаг. Намайг хүчирхийллийн хэрэгт холбосон. Цаанаасаа захиалгатайгаар жинхэнэ хулгайчийг олон ард түмний итгэлийг мухардуулж байгаа нэг арга. Тэглээ гээд бид бууж өгөхгүй. Ард түмнээсээ сонгогдсон гишүүнийхээ хувьд хамтран тэмцэнэ. Унтаж байгаа баавгайг сэрээсэн тэр хулгайч нартай өөрсдөө гомдох цаг ирнэ" гэлээ.