| | USD/MNT 0₮

Ш.Раднаасэд:40 их наядын хулгайг гудамжнаас хийж чадахгүй, Төрийн ордноос л хулгайлж чадна

Нүүрсний хулгайд холбогдсон таван гишүүн АТГ-ын гадаа мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Ямар учиртай бид нарын нэрийг зарлаж гаргаж ирэв. Бодит байдлыг харахад жинхэнэ хулгайчид цаана нь үлдэж байна. Номхон тэмээ ноолоход амар гэгчээр бид нарыг зарлаж байна. Энэ бол намаас өгсөн нэр юм байна. Нэр зарласан хүмүүсээс нь орж асууя. Учир байдлыг асууя. Бодит үнэнийг шалгаж чадахгүй бол АТГ татан буулга. Олон хоног жагсаж байгаа иргэдийг намжаахын тулд бид нарыг оруулж ирж байгаа танил зохиол харагдаж байна. Одоо бол хэтэрч байна. Юманд хязгаар гэж бий. Яллагдагчаар татах юм бол бид нараас мэдүүлэг авах ёстой. Гэвч нэг ч удаа энэ байгууллага дуудаагүй. Надтай холбоотой хүн огт байхгүй. Яагаад жинхэнэ хулгайчдаа зарлахгүй байгаа юм бэ. Олон багц асуудал дээр хулгайчдын нэрсээ зарла. Яг үнэндээ 40 их наядын хулгайг гудамжнаас хийж чадахгүй Төрийн ордон дотор хийж чадна. Өөр хэн ч чадахгүй. Хулгайчдаа хааж хаацайлж байна" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.