| | USD/MNT 0₮

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр согтуу лайв хийсэн үү

ГХЯ-ны гадаа өчигдөр Д.Мөнх-Эрдэнэ Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг хамгаалагчдынх нь хамт элдвээр доромжилж салаавч өгч, биед нь халдаж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдсан билээ. Д.Мөнх-Эрдэнэ "Хүн бүр хүүхэд бүр хорт хавдар тусаж хэцүү байна. Ард иргэдийн амьдрал хэцүү байгааг талбай дээрээс хар. Талбай цуг орж жагсая" хэмээн Н.Анхбаярыг угзарч чирч байгаа бичлэг харагдсан. Тэгвэл энэхүү үйл явдлын дараа Н.Анхбаяр ажлын гэрээсээ согтуу бичлэг хийжээ. Тэрбээр цухалдаж бухимдаж лайв хийсэн бололтой.

Н.Анхбаяр "Энэ төр засагт хууль үйлчлэх ёстой шүү дээ. Дургүй хүрч байна би ч гэсэн адилхан жагсмаар байна. Залхуутай байна. Үр дүн гаргах ёстой. Мөнх-Эрдэнэ мэтийн троллууд Монголын нийгмийг эмх замбараагүй байдалд оруулах ёсгүй шүү дээ. Хэн юм, та бүхэндээ хүндэтгэлтэй хандаж байна. Би ч гэсэн үзэл бодлоо илэрхийлнэ. Чөлөөтэй санал бодлоо илэрхийлнэ. Аав нь олон жилийн дараа уур хүрээд байна шүү дээ" гэжээ. 

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.