| | USD/MNT 0₮
Өчигдөр АТГ-аас нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийн нэрсийг зарласан. 30 гаруй хүн холбогдож байгаа ч эхний ээлжинд 17 хүний нэрийг зарласан. Тэдний дотор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр нарын нэрсийг зарласан билээ. Тэгвэл тэд өчигдөр орой Төрийн ордонд мэдээлэл хийж "нүүрс огт хулгай хийж үзээгүй, нүүрс хаана байдгийг ч мэдэхгүй, 7 дугаар ангиасаа хойш нүүрс барьж үзээгүй" мэтээр өөр өөрсдийгөө өмгөөлж эхэлсэн. Зарим нь бүр уурлаж зүү шидээд байгаа юм бол зөрүүлээд тэвнэ шиднэ шүү гэж хүртэл дарамталсан. Холбогдогч Ш.Раднаасэд "Зөөлөн гишүүдийг энэхүү жагсаалд хаяж өгч байна. Дуугай байж болохгүй. Харин ч жинхэнэ хулгайчдыг олж илрүүлэхийн төлөө жагсаж байгаа ард түмэнтэйгээ нэгдэж, ажилламаар байна. Шаардлагатай бол УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулъя. Намаас гарч байж шалгуулъя. Тэгж байж үнэн мөнийг олно. Хүнийг ингэж гүтгэж хэлмэгдүүлж болохгүй. Жинхэнэ хулгайчийг олохын тулд ард түмэнтэй нэгдэнэ. Үймсэн олныг тасдаж идэг гэж хаяж байгаа таван гишүүн болж байна. Цаг хугацаа үнэнийг харуулна. Хулгайч хулгайчийг бариарай гэж хашгирч байсан тохиолдол энд харагдаж байна. Золиосонд явахгүй шүү" гэлээ.
Ийнхүү МАН-д "хэрэггүй" таван гишүүнээр эрх баригч намынхан болон хуулийнхан туг тахиад өнгөрөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ дээрх таван гишүүний хувьд нэр цэвэр хүмүүс бол биш. Хилийн цэргийн Ц.Сэргэлэн генерал бол олон жил хил хамгаалах байгууллагыг удирдаж байгаад хил гаальтай холбоотой байсан байж болно. Ц.Анандбазар гишүүний хувьд оролцохгүй хууль бус үйлдэл гэж алга. Б.Баттөмөр гишүүний хувьд ч нүүрсний хулгайтай холбогдох боломжтой гэж олон нийт харж байгаа юм.
Тэгвэл дээрх нэр бүхий таван гишүүн одоо 10.00 цагт АТГ-т хандаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.