| | USD/MNT 0₮

Нүүрсний хулгайд холбогдсон УИХ-ын гишүүдийн тайлбар хийлээ

Нүүрсний хулгайд нэр нь холбогдсон УИХ-ын таван гишүүн Төрийн ордонд сая мэдээлэл хийлээ. Тодруулбал, бүгд өөрсдийгөө өмөөрч, нүүрс хулгайлж байгаагүй гэсэн тайлбарыг өглөө. 
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "Би 7-р ангиасаа хойш нэг ч удаа нүүрсэнд хүрч үзээгүй" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Би таван толгой, Гашуунсухайтыг хаана байдгийг ч мэдэхгүй" гэв.
Харин Дорнодоос сонгогдсон хилийн цэргийн Ц.Сэргэлэн гишүүн "зүгээр байхад зүгээр байгаарай зүү шидээд байвал зөрүүлээд тивнэ шиднэ шүү" гэсэн хариултыг өгсөн бол Ш.Раднаасэд "Номхон тэмээг ноолоход амар гэж, бид хэдийг өгөөш болгож жагсагчдад хаяж өглөө" гэсэн бол Н.Наранбаатар гишүүн "Миний нэрийг нүүрсний хулгайтай холбогдуулж зарлаллаа. Надад нүүрстэй холбогдсон ямарч бусармаг зүйл байхгүй. Манай нутгийнхан мэднэ. Надаас хууль, хяналтын байгууллага нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Тиймээс би холбогдох байгууллагуудаас тодруулахаар хүсэлт гаргаж байгаа" гэжээ.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.