| | USD/MNT 0₮
АТГ-аас нүүрсний хулгайд шалгуулж байгаа 30 гаруй иргэдийн 15-ынх нь нэрийг өнөөдөр зарлалаа. Олонхи нь Ардчилсан намын угшилтай хүмүүс байна. Тэдний дотор Ерөнхийлөгч асан Х.Баттулга байгаа бөгөөд түүнийг хуулийн байгууллагаас шалгаад эхэлжээ. Гэхдээ хилийн хориг тавиагүй байгаа гэдгийг эх сурвалж хэлэв. Магадгүй хилийн хориггүй байгаа энэ үед хилээр гараад явахыг үгүйсгэхгүй. Тэгвэл АТГ болон хуулийнхан хамар доороос хулгайчаа алдсан гэсэн үг.