| | USD/MNT 0₮
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудал нь мөн нүүрсний хулгайн гэх асуудалд хариуцлага тооцох, зарим арга хэмжээ авах хүрээнд яригдаж байна. Өнгөрсөн долоо хоногт болсон хуралдаанаар ГЕГ-ын дарга Б.Асралтыг чөлөөлж, орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр ХЗДХЯ-ний Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон байгаа. Мөн өнөөдрийн хуралдаанаар нүүрс тээврийн 9000 жолоочоос мэдүүлэг авсан, мөн зарим нэг шалгалтын дүнг олон нийтэд танилцуулж магадгүй гэсэн мэдээлэл байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах юм байна.