| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Ч.Ундрамд ёсзүйн хариуцлага тооцож, намаас нь түдгэлзүүлэхийг шаардаж эхэллээ

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой таагүй мэдээллийг түүний нөхөр цахим хуудсанд тараасаар байна. Өчигдөр гэхэд өсвөр насны охиноо сандал дээрээс татаж унагааж, "тэжээлгэж байж чи зайл зайлаач" гэж загнаж зүхэж байгаа бичлэгийг нь цахим сүлжээнд тавьсан байв. Тэр бүгдийг нь харахад УИХ-ын гишүүнд байж боломгүй ёсзүйн алдаа гаргасан харагдана. Өөрөөр хэлбэл өсвөр насны охиноо хүчирхийлэгч ээж бололтой. Өнгөрсөн долоо хоногт Улаанбал нэвтрүүлэгт оролцохдоо "Цэцэг цэврүү шиг хоёр хүүхдээ хайрлаж өсгөдөг. Сайн хүн болгохыг хичээдэг" гэж ярьж байсан гишүүн хачир дээрээ тийм биш гэдгийг бичлэгээр нөхөр нь нотлоод харуулав. Гэр бүлийн маргаан хүчирхийлэл бусдад хамаагүй гэж харж ойлгож байгаа хэдий ч өсвөр насны хүүхэдтэйгээ хүчирхийллийн аргаар харьцаж байгаа ээжид УИХ-аас ёсзүйн хариуцлага тооцож, намаас нь түдгэлзүүлэхийг шаардаж эхэлжээ. Ийм харилцааны доголдолтой гишүүн төрд битгий хэл түмэн олон буюу Сэлэнгэчүүдийг ч төлөөлөх эрхгүй. Тиймээс өргөдөөл өгөөд өөрөө явах ч гэж үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт дээрх нэвтрүүлэгт оролцохдоо "Надаас ямар ёсзүй шаардаад нэхээд байгаа юм бэ. Би Төрийн ордонд архи ууж байгаад хүн түлхээд алчихсан уу" гэж ярьсан гишүүнээс УИХ-ын гишүүний ёсзүй шаардахаас өөр юу нэхэх юм бэ. Тиймээс хариуцлагаа хүлээж, гишүүнээсээ татгалзахыг шаардаж байна. Гэрээ засаад төрөө засахыг гишүүн Ч.Ундрамаас олон нийт хүсэж байна. 

Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.