| | USD/MNT 0₮
Засгийн газрынхан өнөөдөр ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргалаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Өнөөдрийн хуралдаанаар төрийн нууцад хамаарах материалыг ил болгох тог тогтоолын төслийг хэлэлцэж нууцад хамаарах 9 гэрээг нууцаар гаргахаа болсон. Нүүрсний гэмт хэрэгтэй холбоотой түр шалгах хороонд шилжүүлэх. Нууцын ямар гэрээнүүд байсан бэ гэхээр 9 төсөлтэй холбоотой гэрээг ил гаргасан. Тавантолгой төсөлтэй холбоотой Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих гэрээ бас нууцад байсан. Үүнийг ил болгож, АТГ-т өгч шалгуулахаар боллоо. Монгол Улсын эдийн засагт ач холбогдол өгсөн ч үүнийг дагаж ашиг сонирхол авлига хээл хахууль байсан бол АТГ яаралтай шалгах ёстой. Цаашдаа нэг ч нууц гэрээг байгуулахгүй" гэлээ.