| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн байна. Хуралдаанаар хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэх ажээ. Тодруулбал, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Эл хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн юм.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсох нь. УИХ-ын дарга Г.Занданшатар "Сөрөг хүчин ажлаа хийхгүйгээс болж ард түмэн сөрөг хүчин болчихоод байна. Та нар ажлаа хийхгүй байгааг би зөндөө сануулж хэлсэн шүү. Үндэсний эв нэгдэл шударга бусын төлөө хамтарч ажиллах ёстой. Өнөөдөр авлигатай тэмцэх олон улсын өдөр ажээ" гэв.