| | USD/MNT 0₮

Нүүрсний “ТОП” хулгайч ГЕГ-ын дарга Б.Асралтыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит буй хурал өнөөдөр /2022.12.09/ өглөө 09:00 цагт зарлагдсан байна.

Тус хурлаар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцахын зэрэгцээ, “Тавантолгой” ХК буюу Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит тавантолгойд бүрэн эрхэт төлөөлөгч томилох, мөн Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нарыг албан тушаалтнуудыг чөлөөлөх эсэх, Коронавирус цар тахлын үед зарцуулсан төсвийг ил болгох зэрэг асуудлыг хэлэлцэхээр болсон талаар албан эх сурвалж мэдээллээ. Учир нь жагсагчдын зүгээс ГЕГ-ын удирдлага болон Ковидын үед зарцуулсан төсвийг ил болгохыг шаардаж байгаа юм.

Өнгөрсөн өдрүүдэд түүний нэр нүүрсний хулгайд хамгийн холбоотой гэж мэдээлэгдэж байсан ч тэрээр өөрөөрөө үгүйсгэсэн тайлбар хийсэн нь олны дургүйцлийг хүргээд буй.

Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.