| | USD/MNT 0₮
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр "Нүүрсний хэргийг илрүүлэхэд Ажлын хэсэг байгуулагдсан. Би ахална. Нарийн мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт гаргах, харилцан ажиллах гэрээний үндсэн дээр хил гаалийнханд шаардлагатай мэдээ мэдээлэл гаргаж өгөхөөр болсон.
Өнгөрсөн шөнө 8 хүнийг хойшлуулашгүйгээр баривчилсан байгаа. Нотлох баримтууд байгаа тул цааш нь гүнзгийрүүлэн шалгана. Өнөөдөр үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагаа хийгдэнэ. Дээр баригдсан хүмүүсийн гэр оффист үзлэг нэгжлэг хийж байна. Нүүрсний хэмжээг тогтоох ажлууд хийгдэнэ. Тээвэрлэлттэй холбоотой асуудлыг, мөн ААН-үүд хэчнээн төгрөг төлсөн үүний ард улстөрийн ямар хүмүүс байна гэдгийг олж тогтооно. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд мөрдөн байцаагчид очсон байгаа. Гэхдээ Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа экспортыг доголдуулахгүй" гэлээ.