| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр горимын санал хэллээ. Тэрбээр, "Бид далд эдийн засгийн талаар хангалттай ярьсан. Холбогдох арга хэмжээг тухай бүр нь аваагүйгээс өнөөдрийн айхтар асуудал гарч байна. Нүүрс болон экспортоор гарч буй бусад бүтээгдэхүүнд энэ асуудал гарч байна. Ажлын хэсэг гарч, хуулийн байгууллагатай хамтран шалгаж байна. Үүнээс гадна алт дээр асар их хэмжээний хулгай бий. Олборлож байгаа алтныхаа хагасыг тушааж, чежүүдээр дамждаг. Аж ахуйн нэгжийн албан татвараас зугтдаг. АМНАТ-аас зугтдаг. Лиценз тойрсон луйвар байна" гэлээ.