| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар: 1930 он биш дээ, хүн хэлмэгдүүлж чадахгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон АТГ, ЦЕГ, шүүх, прокурорын байгууллагын удирдлагууд хамтран нүүрсний хулгайтай холбоотойг хэрэгт жагсагчдын тавьсан шаардлагын дагуу Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Гадаа жагсаж байгаа хүмүүс нүүрсний хэрэгт хүмүүсийн нэрийг шууд зарла гээд байгаа юм. Би мэдэхгүй байна. Харин хэвлэлээр явж байгаа нэрсийг нь мэдэж байна. Аль дээр Ажнай Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нартай холбоотой хэрэг яригдаж л байсан. Би нийт 21 хэрэг дээр хэн, хэн шалгагдаж байгааг мэдэхгүй байна. Ерөнхий сайд таван чиглэлд шалгалтаа эрчимжүүл гэдгийг хэлсэн. Түүнээс шууд хүн заагаад энэ хүн гэм буруутай гээд хүн яллаж болохгүй. Ямар 1930 он бишдээ, одоо 2022 он явж байна. Нэрсийг нь зарла гээд гадаа байгаа хүмүүст тийм ойлголт өгөөд, бухимдуулаад байна шүү дээ. Шууд таамгаар энэ, энэ хүн гээд буудаж болохгүй биз дээ. Тиймээс энэ хүмүүсийн ажлыг эрчимжүүлье, тоог нь нэмж өгье, машин тэргийг нь гаргаж өгөхөөр Сангийн яамнаас хүртэл сууж байна. Би сайдаар ажиллаж байх хугацаандаа хэн нэгнийг хэлмэгдүүлж, шоронд суулгаж чадахгүй" гэв. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.